Монголын өв соёл, үндэсний үйлдвэрлэл, гар урлал, уламжлалт зан заншлыг олон улсад сурталчлан таниулах "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Монголын бөө мөргөлийн өв соёл, зан үйл, биет болон биет бус өвийг сурталчлан таниулах арга хэмжээ 17:00 цаг хүртэл явагдана. Мөн үзэгчдэд зориулсан буриад сурын харвааны тэмцээн сурын талбайд болох бол нүүдэлчдийн идээ ундааны соёл, танилцуулга аймаг бүрийн гэр асарт болно. Өнөө орой Тайж хайрханы бэлд “World awards 2026” арга хэмжээ болон өвгөн долоон одны тахилга болно. Гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд өсвөрийн шагайн харвааны тэмцээн, морьт харваа, уран уургач, бугуйл, ташуур шүүрэх, морьтон монголжин, морин бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээ болно. Мөн улс, аймаг, цэргийн цолтой болон өсвөр, сонирхогчдын барилдаан болно. Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусаар "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.
Үнэ төлбөргүй автобус нь:
-
2026 оны наймдугаар сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд
-
2026 оны наймдугаар сарын 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд явна