COP17-ын үеэр ХӨСҮТ гадаадын хоёр иргэн, хоёр ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлжээ

COP17-ын үеэр ХӨСҮТ гадаадын хоёр иргэн, хоёр ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар COP17-той холбоотойгоор гадаадын хоёр иргэн, хоёр ажилтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчид байрлаж буй зочид буудлууд болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай тусламж үзүүлэх эмч, жолоочийн хуваарийг гарган, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүний зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, шаардлагатай үед шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм.