Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг А.Аминаа хүртсэн билээ.
Түүний эх орныхоо нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөж, газарзүйн шинжлэх ухааны салбарт гаргасан амжилтыг нь үнэлэн Монголын Залуучуудын Холбооны “Амжилтын хүрэл од” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлсэн байна. А.Амина нь Канадын Бритиш Колумбын Их Сургууль (University of British Columbia)-д газарзүйн чиглэлээр суралцахаар тун удахгүй эх орноосоо мордох гэж байгаа аж.