Богдхан уулын амьтдыг хамгаалах зорилгоор экологийн гарц байгуулна

Богдхан уулын амьтдыг хамгаалах зорилгоор экологийн гарц байгуулна

Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах Санамж бичгийг БОУАӨЯ болон “Эн Си Ди” групптэй байгууллаа.

Богдхан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем юм.

Хотжилт, зам, дэд бүтцийн хөгжил нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл шилжилтийн зам нь тасалдах болсон. Ялангуяа халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, хашаанд хаагдах, осолдох зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх юм.




Өнөөдөр туулай өдөр

7 цагийн өмнө