COP17-ын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж байна

COP17-ын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2026.08.24/ Улаанбаатар хотноо эхэлж байна.

“Газрыг нөхөн сэргээж, итгэл найдварыг сэргээе” уриан дор болж буй тус бага хурлыг Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрөөс эхэлж буй улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалтад олон улсын өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа 100 гаруй орны сайд нар оролцож байгаа бөгөөд улс орнууд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, ус, хүнсний аюулгүй байдал, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлж байна.

ШУУД ҮЗЭХ: