Өчигдөр /2026.08.23/ Япон улсын Аомори мужийн зүүн хойд хэсэгт оршдог 400 тонн жинтэй эртний цайзыг нүүлгэн шилжүүлэх ажилд нэг мянга орчим хүн оролцжээ.
11 жилийн өмнө Хиросаки цайз нэртэй уг байгууламжийн суурийн чулуун ханыг засварлахын тулд байрнаас нь 78 метр зайд нүүлгэн шилжүүлсэн юм байна. Ням гарагт сугалаагаар сонгогдсон нэг мянга орчим хүн хэдэн хэсэгт хуваагдаж, дугуйтай тэргэн дээр байрлуулсан цайзыг олсоор чирэн анхны байрлалд нь 109 см-ээр ойртуулжээ. Энэ жишгээр ирэх өчигдөр хүртэл нийтдээ дөрвөн мянган хүн энэ ажлыг ээлж ээлжээр гүйцэтгэснээр анхны байрлалд нь нийт 5 метрээр ойртуулах гэнэ. Олон удаагийн ийм арга хэмжээний дараа цайз энэ оны сүүлээр анхны байрлалдаа буцах юм байна. “11 жилийн өмнө анхны байрлалаас нь нүүлгэн шилжүүлэхэд би оролцож байсан. Энэ ажилд дахин оролцох болсондоо би маш их баяртай байна” гэж 16 настай ахлах сургуулийн сурагч Мэй Умецү орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Kyodo News