ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг өнөөдөр танилцууллаа.

Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод наймдугаар сарын 28-31 хооронд болох билээ. Манай улсын шигшээ баг тэмцээний “D” хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи арлын улсуудтай өрсөлдөх бөгөөд хэсгийн шилдэг гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Г.Болор-Эрдэнэ, Д.Баясгалан, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, Э.Саруул-Эрдэнэ, А.Энхбаясгалан, Х.Оргил, Ш.Энхийн-Од, Ш.Сугар-Эрдэнэ, С.Биндэрьяа, Ц.Азбаяр, Б.Барсболд нар өрсөлдөхөөр болжээ.