ВИДЕО: КОП17-ын Ногоон бүсийн тайзны өдөрлөгт Өмнөговь аймаг хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ танилцуулга хийлээ

ВИДЕО: КОП17-ын Ногоон бүсийн тайзны өдөрлөгт Өмнөговь аймаг хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ танилцуулга хийлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд өнөөдөр /2026.08.25/ Өмнөговь аймгийнхан говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур борооны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, туршлагаа танилцууллаа .

Өмнөговийн засаг дарга Н.Энхбат “Өмнөговь аймаг 2021 оноос хойш нийт 23 хөв цөөрөм шинээр байгуулж, 3,123,102 м² ус хуримтлуулах хүчин чадлыг бий болгосон. Цаашид шинээр байгуулах хөв цөөрмүүдийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдсан бөгөөд хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн гадаргын усыг говийн бүс рүү татсанаар усны хангамжийг нэмэгдүүлж, экосистемийг хамгаалан, айл өрх, ан амьтны усны хэрэгцээг хангахаас гадна Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Уул уурхайн баяжмалыг гадаргын усаар угааж, боловсруулснаар бүтээгдэхүүний үнэ цэнэ хоёр дахин нэмэгдэх юм. Ингэснээр орон нутаг болон улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна” хэмээлээ.

ВИДЕО: