Балба болон Төвөд дэх амиа алдсан хүний тоо 550 давж, 1400 гаруй хүн сураггүй байна

Балба болон Төвөд дэх амиа алдсан хүний тоо 550 давж, 1400 гаруй хүн сураггүй байна

Хамгийн сүүлийн мэдээллээр Балба болон Төвөд дэх амиа алдсан хүний тоо 550 давж, 1400 гаруй хүн сураггүй байна. Гамшиг наймдугаар сарын 26-нд Гималайн өндөрлөгт мөсөн голын нуралт болон үүнээс үүдсэн ус, шавар, чулууны асар хүчтэй урсгалаар эхэлж, Балбын тосгон суурин, зам, гүүр, цахилгаан станц болон Төвөдийн Жирон боомтод ихээхэн хохирол учруулжээ.

Сураггүй болсон хүмүүсийн дунд олон улсын жуулчин, мөргөлчин олноор байгаа бөгөөд Төвөдийн Жирон хошуунд дангаараа 558 хүн сураггүй байгааг Хятадын тал мэдээлсэн байна.Аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, нисдэг тэрэг, дрон зэрэг хүч хэрэгслийг дайчилсан ч зам, гүүр эвдэрсэн болон дахин үерлэх эрсдэлтэй тул ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байна. Мэргэжилтнүүд Гималайн бүсийн мөсөн голын тогтворгүй байдалд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буйг анхааруулж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирлын тоо цаашид өсөх төлөвтэй байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө