"Шатахууны дугаарлалтаас болж автобуснууд нэг талдаа гарсныг богино эргэлт хийн зохицуулж байна" гэв

"Шатахууны дугаарлалтаас болж автобуснууд нэг талдаа гарсныг богино эргэлт хийн зохицуулж байна" гэв

Өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан автомашинууд зам хаасны улмаас нийтийн тээврийн чиглэлийн автобусны хөдөлгөөн саатаж, хүлээгдэл үүсжээ.

Тодруулбал, шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнд саад учруулж, тухайн хэсгийн замын ачааллыг эрс нэмэгдүүлж, Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүсээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас хугацааг богиносгох зорилгоор богино эргэлт хийн шуурхай арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ.