Олон жилийн өмнө жуулчны амийг хөнөөсөн 81 настай эрэгтэйд Германы шүүх бүх насаар хорих ял оноожээ

Олон жилийн өмнө жуулчны амийг хөнөөсөн 81 настай эрэгтэйд Германы шүүх бүх насаар хорих ял оноожээ

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америк жуулчны амийг хөнөөсөн 81 настай эрэгтэйд Германы шүүх бүх насаар хорих ял оноосныг тус улсын Кобленц тойргийн ахлах шүүгч Руперт Стехлин өчигдөр мэдээлжээ.

Шүүгдэгч шүүх хурлын эхэнд олон жилийн өмнө үйлдсэн гэмт хэргээ ерөнхийд нь хүлээсэн байна. Түүнийг 1994 оны есдүгээр сард 24 настай Эми Лопезыг хүлж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, есөн удаа хутгалан амийг нь хөнөөснийг мөрдөгчид илрүүлжээ. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ хохирогч эмэгтэйг олны хөлөөс хол байдаг эзгүй барилгад хуурч аваачсан юм байна. Гэмт хэрэг гарсны дараахан тэнд тоглож байсан хүүхдүүд хохирогчийн цогцсыг олж байжээ. Өнгөрсөн хугацаанд шийдэгдэж чадаагүй байсан энэ хэрэг хуучин ДНХ-ийн дээжийг шинэ технологийн тусламжтай шинжлэх боломжтой болсноор илэрсэн байна. 2026 оны хоёрдугаар сард 81 настай сэжигтнийг Кобленц хот орчмын асрамжийн газраас баривчилж байжээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө