Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 10-12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон хүргэж байна.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991-2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг.
Агаарын температур:
- Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг (Зураг 1а).
- Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг (Зураг 3а).
- Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг (Зураг 5а).
Хур тунадас:
- Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна.
- Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна.
- Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм.