ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахыг есдүгээр сарын 01-нээс хориглоно

ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахыг есдүгээр сарын 01-нээс хориглоно

Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд нэг хоног үлдэж, эцэг эх, сурагчид есдүгээр сарын 1-ний бэлтгэлээ базааж байна. Харин энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэхээр байна.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЕБС- ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хязгаарлана. Уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглах юм. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн хувийн мэдээллийг хамгаалах зорилготой аж.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө