Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлахаар болжээ.
Тодруулбал, Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тэрбээр наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний хооронд Туркменистан, Словак, Австри болон Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд Мотэги Тошимицү Монгол Улсад есдүгээр сарын 2-нд ирэх бөгөөд хоёр талын харилцаа, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Японы Гадаад хэргийн яам