“Qatar Airways” эмнэлгийн ажилтнуудад 100 мянган үнэгүй тийз бэлэглэнэ

“Qatar Airways” эмнэлгийн ажилтнуудад 100 мянган үнэгүй тийз бэлэглэнэ

Коронавирусийн цар тахал дэгдсэн үед өвчтөнүүдийг асрах баатарлаг үйлс бүтээж буй дэлхий даяарх эмнэлгийн ажилтнуудад 100 мянган үнэгүй тийз бэлэглэнэ гэж Катарын агаарын тээврийн “Qatar Airways” компани даваа гарагт мэдэгджээ.

“Дэлхийн бүх орны эмнэлгийн ажилтан тийз авах боломжтой” гэж тус компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Эмнэлгийн ажилтнууд энэ сарын 12-ноос 18-нд “qatarairways.com” цахим хуудсанд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд нууц үг хүлээн авсан ажилтнууд нислэгийн хоёр хүртэлх тийз захиалах боломжтой болох ажээ.

“Манай компани цар тахлын улмаас нүүлгэн шилжүүлэх зориулалттайгаас бусад бүх нислэгээ түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд ойрын хугацаанд нислэг үйлдэж эхэлнэ” гэж “Qatar Airways” мэдэгджээ.