Улсын заан Д.Анар  Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын үндэсний бөхийн төрлийн анхны алтан медалийг хүртлээ

Улсын заан Д.Анар Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын үндэсний бөхийн төрлийн анхны алтан медалийг хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтсан билээ. 

Үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2026.09.02/ болж, нийт 13 орны тамирчин өрсөлдсан юм. Тэгвэл уг барилдаанд Монгол Улсын заан Д.Анар түрүүлж, үндэсний бөхийн төрлийн анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдсан юм.  Харин шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарсан билээ.  Улсын заан Д.Анарын энэхүү амжилт нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэнд тав дахь медаль болон бичигдэж буй юм.