Балба, Төвөдөд амиа алдсан хүний тоо нэг мянга давжээ

Балба, Төвөдөд амиа алдсан хүний тоо нэг мянга давжээ

Балбын Онцгой байдлын газрын мэдээллээр, гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас өнөөдрийн байдлаар 987 хүн амиа алдсан ба 3916 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаагаас 583 нь гадаадын иргэд байна.

Хятадын тал ням гарагт мэдээлснээр, Төвөдөд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй алга болжээ. Гамшгийн бүсэд аврагчид ажилласаар байна. Балбад 11814 хүнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Аврагчид нисдэг тэргээр зам гүүр нь эвдрэн сүйдсэн тосгодод очиж байна. Хиймэл дагуулын зургуудыг судалж, дүн шинжилгээ хийж буй эрдэмтдийн ярьснаар, 26-нд болсон байгалийн гамшиг нь Хималайн уулсын мөсөн голуудын дорх хөрс нурснаас үүдэлтэй ажээ. Уулын чулуулаг нурах үед 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн тэд дүгнэсэн байна. Асар их хэмжээний хөрс, мөс, ус хэд хэдэн голын хөндий рүү бууж, тэдгээрийг боосны улмаас гэнэтийн хүчтэй үер болжээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.