Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 6 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.