Олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, бусдын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдэд 4-5 жилийн хорих ял оноолоо

Олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, бусдын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдэд 4-5 жилийн хорих ял оноолоо

Олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, бусдын биеийг үнэлүүлдэг байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, хорих ял оноожээ. 

Тодруулбал, Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9-11 дүгээр саруудад нэр бүхий хохирогчийг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, Баянгол дүүргийн … байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, орогнуулан, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан);

Мөн 2025 оны 7 -11 дүгээр саруудад олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олох замаар нэр бүхий иргэнийг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (биеэ үнэлэлтийг зохион байгуулсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Б.А, Ц.Л нарыг бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан, мөн бие үнэлэлтийг зохион байгуулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.А-д нийт 5 жил, Ц.Л-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.