ВИДЕО: “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

ВИДЕО: “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдэд 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

ВИДЕО: 

Тус өдөрлөг 2026 оны есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох бөгөөд иргэд хувьцаа болон ногдол ашигтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, 2026 оны зургадугаар сарын 1-нээс нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хуульд заасан журмын дагуу ар гэр, өв залгамжлагчдад өвлүүлэх ажлыг эхлүүлсэн.

Мөн Бортээгийн ордыг нээх, олон улсын аудитын компани, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах замаар компанийн нээлттэй болох бэлтгэл ажлыг хангаж байна. Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллага оролцоно. Иргэд өдөрлөгийн үеэр хувьцааны данс нээлгэх, нотариатын зөвлөгөө авах болон 1072 хувьцаа, ногдол ашиг, өв залгамжлалтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой. Ийнхүү “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгөөр иргэдэд хувьцаатай холбоотой төрийн болон мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос хүргэх юм.