Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, түүнийг Тагнуулын ерөнхий газраас өчигдөр саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссантай холбоотойгоор прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Уг саналыг өнөөдөр хэлэлцээд С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор болсон байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт буруутган шалгасан юм. Уг зүйлд хүмүүсийг үндэс, угсаа, хэл, шашин, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг үйлдлийг зохион байгуулсан тохиолдолд таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.