Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш /2026.09.03/ 09:00 цагт эхэлнэ.
Бүртгэл есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай болон нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,407 цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд хамрагдахаар урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ.