Б.Дашпүрэв: Автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж буйтай холбогдуулан иргэд шатахуун нөөцлөх хандлагатай болсон

Б.Дашпүрэв: Автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж буйтай холбогдуулан иргэд шатахуун нөөцлөх хандлагатай болсон

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны штабын хуралдааны мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 92 вагон буюу 5,398 тонн АИ-92 автобензин импортолсон. Үүнээс Улаанбаатарын 88 шатахуун түгээх станцад 664 тонн, орон нутгийн 77 ШТС-д 807 тонн АИ-92 нийлүүлээд байна. Мөн 2,520 тонн шатахуун өртөөнд ирж, буулгахад бэлэн байгаа" гэлээ. 

Түүнчлэн шатахууны нийлүүлэлт болон үнэ баталгаатай байгааг албаныхан мэдээллээ. Өмнө нь шатахууны нөөц багасаж, нийлүүлэлтэд доголдол үүссэнтэй холбоотойгоор иргэдийн дунд нөөцлөх хандлага бий болсон. Мөн автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж буйтай холбоотойгоор иргэд автомашиныхаа савыг дүүргэхийг зорьж байгааг буруутгах аргагүй.  Харин Улаанбаатар хотод шатахууны дугаарлалт харьцангуй багассан гэв.