Энэ жил барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож буй. Тэгвэл Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Ч.Батзоригт "Монгол Улсын гавьяат тамирчин" цолоор шагнахаар болжээ.
Ч.Батзориг нь 1971 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн бөгөөд 1993 онд цэргийн начин, 1994 онд цэргийн заан цол хүртсэн юм. Тэрбээр 1996 онд улсын баяр наадамд тав давж улсын начин цол, 2001 онд Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн билээ.