МҮБХ-ноос өнөөдөр Улсын гарди М.Бадарчтай барилдах эрхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өмнө нэг бус удаа сөхөгдөж байсан эл асуудал гарди Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд барилдана хэмээн мэдэгдсэн ч түүнийг бүртгэхгүй гэснээр дахин олон нийтийн анхааралд ороод байгаа юм. Энэ талаар болон бөхийн найрааг таслан зогсоохоор холбооноос авч буй арга хэмжээний тухай тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр “Миний зүгээс энэ хугацаанд М.Бадарчийн барилдах эрхийн талаар бүгдийг зааж зөвлөж явсан. Гэтэл өөр сэтгүүлч эмэгтэйгээс зөвлөгөө аваад байдлыг хүндрүүлээд байдаг. Ийм төвөгтэй асуудал байна. М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хуулийн боломжгүй. МОНАДА-гаас "Өөрөө мэд" гэж хэлснийг "Шууд барилдана" гэж ойлгоод байна. Үүнд ямар нэг байдлаар улс төр орсон асуудал байхгүй. Төрийн тэргүүн хүртэл зөвхөн асуудлаар намайг дуудаж уулзан, барилдах боломжийг нь олгох нээх талаар судалж үзэхийг зөвлөсөн. Ингэж өндөр түвшинд анхаарч байхад улс төр орно гэж байхгүй. Н.Алтаншагай гишүүн уулзах болгондоо асуудлыг нааштайгаар шийдэх боломж байна уу гэж асуудаг. Г.Өсөхбаяр аварга, Рагчаа багш гээд олон хүн үргэлж санаа тавьдаг. Уг нь М.Бадарч дүү энэ хүмүүсийнхээ үгэнд орж явах хэрэгтэй. Хэрэв барилдах эрх нь сэргээгүй байхад дэвжээнд гарвал найман жил болох ч эрсдэл бий. Тухайлбал, сумын заан, Дорнод аймгийн арслан хоёрын тухайд спортын арга хэмжээнд дасгалжуулагчаар оролцсоныг ОУ-ын допингийн эсрэг байгууллага |WADA| Монгол руу чиглэл өгч, эрхийг нь хасуулсан. Допингийн холбооны дүрмийг дагаж мөрдвөл зөөлөн, хэт муйхар байх юм бол маш хатуу. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд Допингийн эсрэг байгууллагатай хамтын ажиллагаа явуулах юм бол боломж байгаа. Түүнээс биш олонхын санал аваад шийддэг зүйл биш. Спортын арбитр, захиргааны хэргийн шүүхээр асуудлаа шийдүүлсэн тул барилдана гэдэг бүдүүлэг зүйл байхгүй. Хуулийн наад захын мэдлэгтэй хүн ийм зүйл ярихгүй. МҮБХ ямар нэг бөхийн барилдах эрхийг хассан, сэргээсэн зүйл 2023 оноос байхгүй гэдгийг ярианы эхэнд хэлсэн. Увс аймгийн харцага Мөнхбаяр, Н.Өсөхбаяр. Спортын арбитраар нэг жилээр эрхийг хасаад барилдаад явахад дуугүй барилдуулаад явдаг. Ялгавароан гадуурхалт ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр хоёр бөх захиргааны хэргийн шүүхээр барилдаж байсан байна. Дөрвөн бөх спортын арбитрын шийдвэрээр барилдаж байсан байна. ОУ-ын дүрмээрээ ч шинжилгээ авах бөхөө сонгох, процессоо сонгох, хариуцлага ноогдуулах эрхийг тэр байгууллагад өгчихсөн. Бид өөрчлөгдөх цаг болсон. Сум, аймгийн наадамд түрүүлэх бөх хэд хоногийн өмнө тодордог гэдэг яриа гараад олон жил болж байна. Найрааны асуудалд монголчууд уянгын халил, дэмийрэл хийцгүүрсэн байдлаар хандахаа болих хэрэгтэй. Найрааг хэн хийгээд байгаа юм гэдэг асуудал байгаа. Энийг сум, аймгийн засаг дарга, хийгээгүй, Шадар сайд хийгээгүй. МҮБХ-ны тэргүүн хийгээгүй. Бөхчүүд өөрсдөө найраа хийж байгаа. Тиймээс хатуу хуулийн зохицуулалт орох байх гэж хэлье. МҮБХ-ноос ес, аравдугаар сард нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөлж байна. Эрс шинэчлэл хийж, шинэ түвшинд гаргахыг зорино” гэлээ.