“Мянган морьтон” арга хэмжээ Горхи-Тэрэлжид эхэллээ

“Мянган морьтон” арга хэмжээ Горхи-Тэрэлжид эхэллээ

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-т эхэллээ.

Арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ. Хөтөлбөрт “Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу, адуучдын ур чадварын болон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн зэрэг олон арга хэмжээ багтжээ. Мөн морин хуур, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

Энэхүү арга хэмжээ нь Монголын морин соёл, нүүдэлчин ахуй, адуу маллах уламжлал, үндэсний өв соёлыг дотоод, гадаадын жуулчдад таниулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад чиглэж байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө