Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд Б.Гончигсүрэн түрүүллээ

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд Б.Гончигсүрэн түрүүллээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх, улсын начин Батхуягийн Гончигсүрэн түрүүллээ.

Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангайг давж, түрүү бөхөөр тодорсон байна.

бичвэр нарын зураг байж магад

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Мах Импекс” ХК, “Батхаан Ойл” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт Ханы Аварга” дэвжээ, “Эрч” спорт хороо, “Пирамид Орд” ХХК, “Эрдэм Транс” ХХК-ийн бөх, улсын үнэн зоригт харцага Э.Даш нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Батмагнай, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Э.Мөнхжаргал нар үлдсэн байна.

бичвэр нарын зураг байж магад

Үндэсний бөхийн дараагийн барилдаан есдүгээр сарын 26-нд 12:00 цагаас “Эв Монгол” клубийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаанаар үргэлжилнэ. Мөн есдүгээр сарын 27-ны ням гарагт 13:00 цагаас Био энергийн судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болох юм. 




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө