УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.09.07/ танилцууллаа.
Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх 2026 оны төсвийн хүрээ, 2027, 2028 оны төсвийн төсөөлөл болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан 2026 оны төсвийн тодотголыг иргэдийн орлогыг хамгаалах, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор боловсруулсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Төсвийн зардал тэлээгүй, нэмэгдээгүй. 2026 оны төсөв батлахдаа зардлыг төсөвт суулгаагүй шийдсэн байсныг Засгийн газар өөрийн зардлаа танаж, тодотголоор оруулж ирж байна” гэлээ. Мөн төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг тусгасан бөгөөд ингэснээр төрийн бүх салбарын ажилтнуудын цалин ижил түвшинд хүрнэ гэв. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж байгаа тул ахмадуудын суурь тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Тиймээс төсвийн тодотголоор суурь тэтгэврийг нэг сая орчим төгрөгт хүргэхээр тооцжээ.