Сүхбаатарын талбайн төв зогсоолыг маргааш түр хаана

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг маргааш түр хаана

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Тодруулбал, дараах чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд талын зогсоол дээр зогсох юм байна.

  • Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”
  • М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”
  • Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол”

May be an image of map, floor plan and textMay be an image of map and textMay be an image of floor plan, map and text




Өнөөдөр нохой өдөр

57 минутын өмнө