Ховд аймагт хамт явсан хүнээ мэсээр гэмтээж, түргэн тусламж үзүүлэхгүй өдөржин машинд нь барьцаалсан байж болзошгүй хэрэг гарсан гэх албан бус мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдээд байгаа билээ.
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдөр ийм төрлийн дуудлага мэдээлэл Ховд аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн бөгөөд одоогоор хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.