Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийгдэж буй. Иргэдийн зүгээс COP17 хурал дууссан, хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн байхад хязгаарлалтаа зогсоохыг шаардаж эхэлсэн.
Тэгвэл дээрх дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт хамгийн сүүлийн өдрөө хэрэгжээд дуусах юм. Өөрөөр хэлбэл, ням гарагаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.