ФОТО: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж УИХ-ын гишүүд цэцэг өргөлөө

ФОТО: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж УИХ-ын гишүүд цэцэг өргөлөө

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” өнөөдөр /2026.09.10/ тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.