БОУАӨ-ийн Сайд Ц.Сандаг-Очир ээлжит шуурхай хуралдаанаа өнөөдөр /2026.09.10/ хийлээ. Энэ үеэр зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглолоо. Мөн хурлаар цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулан яаралтай арга хэмжээ авахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.