Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон ниийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд Н.Учрал АТГ-т хандлаа.
ВИДЕО:
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал, “Өнөөдөр ил тод мэдээллүүдийг бүрэн нягтлуулахаар АТГ-т хүсэлт гаргаж байгаа учир үнэн мөнийг нь тогтоох байх. Хоосон улс төржиж төсвийг унахаар намайг гүтгэн харлуулж байх шиг байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд миний бие ийм зүйл хийгээд байх шаардлага байхгүй. Манай хамаарал бүхий ямар нэгэн сургуулиас төр засагт ямар ч хүсэлт тавиагүй, зөвхөн хувийнхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Хэн нэгний явуулгаар төсвийг харлуулах гэсэн үйлдлүүдийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө улс төржилтөд өртөж байгаад харамсаж байна. Миний хөгшин аав, ээж хоёрыг улс төртэйгөө бүү холбооч ээ, нэг ч төгрөг аваагүй. Надад нуух зүйл байхгүй” гэлээ.