Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ

Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ

Япон Улсын Токио хотноо есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд “SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 

Энэхүү тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуун оролцож, хос медаль хүртжээ.

Спортын энэхүү томоохон тэмцээнд тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангилалд амжилттай өрсөлдөж дараах амжилтыг үзүүлсэн байна. 

  • Алтан медаль: Но-ги төрлийн -74 кг-ын жинд

  • Мөнгөн медаль: Ги-тэй төрлийн -76 кг-ын жинд

    Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулдаг, тус холбооны 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 54 улсын 589 клубийн 5,700 гаруй шилдэг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.