Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Будапешт хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн "Унгарын Их дуулга"-д манай улсаас 10 тамирчин оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн -48 кг жинд дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд 2024 оны Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэнээс хойших анхны медаль нь болж байна.