Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлахээр болжээ

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлахээр болжээ

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр дэлхийн томоохон технологийн компани болох YUNEX TRAFFIC Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах систем нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тус компани нь хотын замын хөдөлгөөний удирдлага, ухаалаг гэрлэн дохио болон ITS буюу замын хөдөлгөөний ухаалаг системийн чиглэлээр мэргэшсэн байна. "YUNEX TRAFFIC" нь Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-т ажиллаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг ухаалаг технологид тулгуурлан сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж.




Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө