"Hope" кино нээлт хийсэн эхний өдрөө хамгийн их орлого олсон Солонгос кино боллоо

"Hope" кино нээлт хийсэн эхний өдрөө хамгийн их орлого олсон Солонгос кино боллоо

Өмнөд Солонгосын найруулагч На Хон Жиний “Hope” кино Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн эхний өдрөө 1.1 сая орчим ам.долларын орлого олжээ.

Мөн энэхүү амжилтаараа нээлтээ хийсэн өдрөө бокс оффисын жагсаалтад хоёрдугаар байрт орсон байна. “Hope” кино нь Хойд Америкийн зах зээлд гарсан солонгос хэл дээрх кинонууд дундаас нээлтийн өдрөө хамгийн өндөр орлоготой олон бүтээл болж түүхэн амжилт үзүүллээ. Харин кино шүүмжлэгчдийн "IMDB" сайт дээр одоогийн байдлаар 10 онооноос 6.9 гэсэн үнэлгээтэй байна