Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 9 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Тэргүүн дагуул одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:28-19:08.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зохилдох лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө