О.Цогтгэрэл: 2027 оны сонгуулиас хойш Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг Н.Учралын Засгийн газарт хамаагүй юм байна

О.Цогтгэрэл: 2027 оны сонгуулиас хойш Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг Н.Учралын Засгийн газарт хамаагүй юм байна

Ардчилсан нам Улс төрийн зөвлөл болон бүлэгт хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Энэ долоо хоногт намрын улс төрийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэх гэж байна. Улсын төсвийн тодотгол болоод бусад асуудлууд давхцаж байна.  2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийг Ерөнхий сайд Н.Учралын өргөн барьсан төсөв ямар учиртай вэ гэдэгт дүгнэлт хэлэх ёстой. Товчоор дүгнэвэл, цэвэр хууран мэхлэлт, залилангийн шинжтэй байна. Яагаад гэвэл, энэ бол хэрэгжих боломжгүй төсөв. 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улс орших уу, эс орших уу, цалин тэтгэврээ тавьж чадах уу гэдэг нь энэ Засгийн газарт хамаагүй юм байна. Цалин, тэтгэвэр нэмсэн нэртэйгээр инфляци, үнийн өсөлтийг өдөөсөн төсөв өргөн барьж байна. Хэрвээ энэ төсөв батлагдахгүй бол Ардчилсан нам руу бүх буруугаа чихэж байна. Ардчилсан нам цалин, тэтгэвэр нэмүүлсэнгүй гэх жижиг заль бүхий залилангийн шинжтэй төсөв" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ: