Т.Доржханд: Тог тасарна шүү дээ. Тог тасрах болгонд намайг гүжирддэг, 2028-2030 онд эрчим хүчний хараат бус улс болно

Т.Доржханд: Тог тасарна шүү дээ. Тог тасрах болгонд намайг гүжирддэг, 2028-2030 онд эрчим хүчний хараат бус улс болно

УИХ-ын гишүүн Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хороог ахлан ажиллаж байхдаа буюу 2025 оны нэгдүгээр сард "Хоёроос гурван жилийн дараа эрчим хүчээр Монгол Улс өөрийгөө хангаж чадахгүй , эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол хариуцлагаа хүлээгээд би монголын улс төрөөс явна" хэмээн ярьж байлаа. 

Харин өнөөдөр 2026 оны есдүгээр сар. Энэ өвөл Улаанбаатар хотод тогны хязгаарлалт хийж магадгүй, ирэх өвлийн оргил ачааллын үеэр 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх тооцоотой байгаа хэмээн салбарын сайд нь мэдээлсэн байгаа. Энэ талаар Т.Доржханд гишүүнээс тодруулахад "Тог тасарна шүү дээ. Тог тасрах болгонд намайг гүжирддэг, 2028-2030 онд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоно" хэмээн ярилааа.

ВИДЕО: