Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс Үндэсний их баяр наадамд найм давж Монгол Улсын гарди цол хүртсэн М.Лхагвагэрэлд Улаанбаатар хотод гурван өрөө байр бэлэглэж байгаагаа мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2026.9.14/ Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын гарди М.Лхагвагэрэлд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өглөө. Эргэн сануулахад, түүний хувьд энэ жилийн наадмаар тавын даваанд аймгийн арслан Т.Дүүрэнсаран, зургаагийн даваанд Улсын начин А.Нармандах, долоогийн даваанд Улсын заан С.Сүхбат, наймын даваанд Улсын заан Д.Алтанцоожоор давж Улсын гарди цолын болзол хангасан билээ.