УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Гэвч өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйн улмаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж чадаагүй бөгөөд хуралдааныг хойшлуулсан юм. Тэгвэл дээрх байнгын хороод өнөөдөр хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бус чуулганыг хааж буйг мэдэгдлээ.