Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн “Сангийн далай” гэх газарт хээрийн гал түймэр гарчээ.
Тус газар нь аймгийн төвөөс 250 км, сумын төвөөс 200 км-ийн зайд байрладаг аж. Гал түймрийг унтраах, тархалтыг хязгаарлах ажиллагаанд 37 хүн, 7 автомашин ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хүчээр Эрэн хайх, аврах ангиас 2 бүлгийг бэлэн байдалд оруулсан байна. Гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.