Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 иргэнийг саатуулжээ

Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 иргэнийг саатуулжээ

Хоногийн хугацаанд /2026.09.14/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 12 бүртгэгдсэн байна.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2 мянга 700 нэгжээс 14 мянга нэгж буюу 2 сая 700 мянгаас 14 мянга төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.