УИХ-ын намрын чуулганы нээлтэд Д.Амарбаясгалан, Ч.Номин, Х.Баттулга, Д.Батлут нар оролцсонгүй

УИХ-ын намрын чуулганы нээлтэд Д.Амарбаясгалан, Ч.Номин, Х.Баттулга, Д.Батлут нар оролцсонгүй

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2026.09.15/ Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10:01 цагт эхэллээ.

Чуулганы нээлтэд УИХ-ын 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувьд хүрсэн. Харин өнөөдрийн ээлжит чуулганд ирээгүй зарим гишүүн ирцээ дараах шалтгаанаар бүртгүүлжээ.

  • Орон нутагт томилолттой: Батлан хамгаалахын сайд Д.Батлут, С.Зулпхар
  • Гадаад томилолттой: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Номин
  • Эмнэлгийн чөлөөтэй: Х.Баттулга, С.Одонтуяа, Ц.Баатархүү, Д.Батбаяр
  • Чөлөөтэй: Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.