УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төрийн ордны гадаа суулт хийж буй Б.Энхмөнх дээр ирж мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаа Сангийн сайдыг оролцуулж мэдээлэл авлаа. Сангийн сайд төсөв өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ирэхгүй бол бид огцруулах саналаа өргөн барина" гэлээ.