УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр /2026.09.15/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар 2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон байв.
Тодруулбал,
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр товлосон байлаа.
Гэвч Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр Сангийн сайд төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн тодотгож, уг асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга С.Бямбацогт завсарлага авах хүсэлтийг хүлээн авч, дээрх хуулийн төслүүдэд гурван хоногийн завсарлага өглөө. Ингэснээр 2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг гурван хоногоор хойшилж байна.