Он гарсаар улсын хэмжээнд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Түймрийн улмаас нэг иргэн нас барж, хоёр иргэн түлэгдэж, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин техник, 1143 толгой мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл “Сэргийлье, хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хуурайшилттай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд амархан гал авалцдаг тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалав.