Н.Учрал: Энэ өвөл эрчим хүчний үнийг нэмэхгүй, тог дулаан таслахгүй байхад анхаарч байна

Н.Учрал: Энэ өвөл эрчим хүчний үнийг нэмэхгүй, тог дулаан таслахгүй байхад анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.09.15/ 21 аймаг, төрийн бүх шатны удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үүрэг даалгаврын биелэлтийн талаар хуралдлаа. 

Энэ үеэр тэрбээр "Энэ өвөл тог дулаан таслахгүй байхад онцгойлон анхаарч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ болоод аймаг, орон нутаг хамтдаа ажиллах ёстой. Бид эрчим хүчний салбарт олон жил хуримтлагдсан асуудалтай нүүр тулж байгаа. Үнэнээ нуухгүй. Гэсэн ч ард түмэндээ бас ачаа үүрүүлж болохгүй. Бид энэ өвөл эрчим хүчний тарифыг нэмэхгүй гэдэг бодлогын шийдвэр гаргасан. Тийм учраас хоосон улс төржилтөнд өртөөд байгаа ирэх оны төсөв бол ард түмнээ бодсон төсөв. Иргэдээ бодсон төсөв. Энэ төсвөөр бид эрчим хүчний салбарт олон жил ярьсан асуудлуудын шийдлийг тусгасан. Үндсэндээ 100 тэрбумыг засвар шинэчлэлд зарцуулна. Мөн эрчим хүчний салбарын татаасыг шийдэж байгаа" хэмээн ярьсан юм. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө